|
Эрчим хүчний үнэ цэнэ 5
Үйлдвэр, албан байгууллагын эрчим хүчний хэмнэлт (захиалгат нэвтрүүлэг)
Хэрэглэгч эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хаана хандах вэ?
» Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд тантай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/ эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана. Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК-ын удирдлагад хандаж шийдүүлэх боломжтой.
Дээрх албан тушаалтнууд асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой. Эрчим хүчний зохицуулах газар нь хэрэглэгчдийн эрх хөндөгдсөн аливаа асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг.
Цахилгаан дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл авахад ямар шалгуур тавьдаг вэ?
» ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн “Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлийг тогтоох тухай” 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг мөрдлөг болгон ажиллаж байна. Тодруулбал, цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийг нэгдмэл нэг нутаг дэвсгэрийн хүрээнд, цахилгаан, дулаан түгээх өөрийн эзэмшлийн сүлжээтэй, жилд түгээх, хангах цахилгааны нийт хэмжээ нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хүрээнд 80 сая кВт цаг, баруун болон зүүн бүсийн нэгдсэн сүлжээний хүрээнд 3 сая кВт цаг, дулаан түгээх, хангах нийт чадал нь төвлөрсөн дулаан хангам-жийн хүрээнд 10 Гкал/цагаас доошгүй хэрэглээтэй байх хуулийн этгээдэд олгох чиглэлийг баримтладаг.
Мөн түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 21.7 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадавхитай, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой хуулийн этгээдэд олгох чиглэлийг барьж ажилладаг.
Хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан дулааны шугамнаас Улаанбаатарын дулааны сүлжээ компани шинэ хэрэглэгчийг холбодог. Энэ тохиолдолд шугам ашигласны төлбөрийг хэрхэн тооцож авах вэ?
» ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн “Хэрэглэгчийн эзэмшлийн дулааны шугам, тоног төхөөрөмж ашигласанд үйлчилгээний төлбөр олгох журам”-ын тухай 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 52 тоот тогтоолд заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож зохих шимтгэлийг авна.
“Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох” тухай журмыг 2005 оны Монгол улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор баталсан байдаг.
Хувийн хөрөнгөөр барьсан цахилгааны шугам, тоноглолоос бусад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангасан тохиолдолд шугам, тоноглол ашиглуулсаны шимтгэлийг хэрхэн тооцож авах вэ?
» Эрчим хүчний тухай хуулийн 30.1.11 дэх заалтын дагуу өөрийн шугам тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрхтэй. Ингэхдээ 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох” тухай журамд заасан элэгдлийн хувь хэмжээг мөрдлөг болгох нь зүйтэй.
Өргөдөл, гомдлыг хянах, шийдвэрлэх хариу өгөхдөө яаж ажилладаг вэ?
» Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ
- Газрын эрх хэмжээнд хамаарахгүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ;
- Газрын харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах;
- Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардах;
- Шаардлагатай гэж үзвэл өргөдөл, гомдол гаргагч болон талуудтай уулзах;
- Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийн төслийг аль нэг зохицуулагч болон албадын дарга нарт танилцуулна. Хариуг зохицуулагчийн болон албадын дарга нарын гарын үсэгтэй албан бичгээр өргөдөл гаргагчид болон холбогдох талд өгнө;
- Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хянах явцад асуудал хүндрэлтэй болох нь тогтоогдож, алба болон мэргэжилтний түвшинд шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд уг асуудлыг аль нэг зохицуулагчийн зөвшөөрч санал болгосны дагуу Зохицуулагчдын зөвлөлийн
Цахилгаан хэрэглэгчдийн суурь хураамжийн тухай
» Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Энэхүү тарифыг шинээр тогтоож мөрдүүлсэн їндэслэлийн талаар дараах тайлбарыг өгч байна.
1. Дэлхийн улс орнуудын эрчим хїчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд
а) хэрэглэгчийн сарын суурь төлбөр,
б) чадлын тариф,
в) энергийн тариф гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.
Манай орны хувьд дан ганц энергийн тарифыг мөрдөж байсан бөгөөд сарын суурь төлбөрийг тогтоосон нь чадлын төлбөр болон хэрэглэгчийн сарын суурь төлбөрийг нэгтгэн энергийн тарифаас тусад нь тогтоох эхний арга хэмжээ болж байгаа юм.
2. Энэхүү суурь тарифын орлогоор цахилгаан тїгээх компани нь хэрэглэгчийг цахилгаанаар хангаж буй шугам, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах, холбох, бичилт хийх, тоолуур унших, суурилуулах, дулааны цахилгаан станцуудаас болон ОХУ-аас худалдан авах цахилгааны чадлын төлбөрийг төлдєг болно.
3. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хоног тутмын х
ЭХЗХ, ШӨХТГ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
( Хаах ) Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2012 оны 05-р сарын 04
ЭХЗХ, ШӨХТГ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
( Хаах ) Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2012 оны 05-р сарын 04
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга томилогдов
( Хаах ) Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар Түдэвийн Цэрэнпүрэв томилогдов
2012 оны 04-р сарын 09
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга томилогдов
( Хаах ) Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар Түдэвийн Цэрэнпүрэв томилогдов
2012 оны 04-р сарын 09
Дэлгэрэнгүй »
Хурлын зар